2011-04-22
Өгүүллэг
Хоосон хайрцаг
Бичсэн: amga

Гурван настай охин эцэгтээ том жижиг олон хайрцгийг алтадсан цаасаар бүрж, их ажил удаж бас дэмий их зардал гаргажээ. Амьдрал нь тийм ч сайнгүй тул охин нь ингэж дэмий зарлага гаргасанд аав нь ихэд уурлажээ. Гэсэн хэдий ч охин өглөө нь аавдаа алтадсан цаасаар бүрсэн гоё хайрцагтай бэлэг өгөн "Ааваа, энэ таньд" гэв.

Аав нь охиндоо уурласандаа гэмшиж, өөрийгөө баахан буруутгаж боджээ. Ингээд охиныхоо өгсөн бэлгийг задалсанд дотор нь өөр нэг арай жижиг алтадсан бүрээстэй хайрцаг байв. Тэрнийг нь задалсанд дахиад нэг гараад ирэв. Ингэж гурван хайрцаг задалсан ч дотор нь юу ч байсангүй, хоосон байлаа. Аав нь:"Энэ бэлэг чинь хоосон байна. Ийм багаасаа хүн хуурна гэнээ, чи! Хүнийг ингэж горьдоож болохгүй гэдгийг мэддэггүй юм уу, чи!" гээд дахиад уурлав. Охин нулимс дүүрэн нүдээрээ аав руугаа хараад "Үгүй ээ, ааваа. Хайрцаг хоосон биш ш дээ. Дотор талд нь би зөндөө үнсэлт хийсэн шүү дээ. Бүгдийг нь танд өгөх гээд... " гэж түгдчив. Аав нь зүүгээр хатгуулсан мэт болж, сэтгэл нь тавгүйтэж,  асар их гэмшин охиноо тэврэн уучлалт гуйж байлаа. Тэр өдрөөс хойш аав тэр хайрцгийг хадгалсаар л байсан бөгөөд сэтгэл нь тавгүйтэх юм уу, өөр ямар нэгэн эвгүй зүйл тохиолдоход гаргаж харан охиныхоо хайрыг мэдэрдэг болжээ. Яг үнэндээ бид ч гэсэн найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хариу нэхээгүй хайрын олон хайрцагтай шүү дээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Энэ хорвоод тэдний хайр байгаагүй бол амьдарч чадна гэж үү?


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax