2011-04-21
Хэрхэн сурлагаа сайжруулах вэ?

Хэрхэн сурлагаа сайжруулах вэ?  

1. Бага хугацаанд үр бүтээлтэй сур. Сурна гэхээр л удаан хичээл хийх гэж бүү ойлгоорой. Харин удаан суугаад байхаар толгой ядарч юм тогтоолт, ойлгох чадвар буурдаг байна. Үүний оронд ямар нэг шинэ зүйл сурахдаа 10 минутыг л зарцуул. Тэгээд завсарлага ав. Тэгээд дахиад 10 минут хичээлээ хий. Яагаад гэвэл тархи хэсэг ажилласныхаа дараа дахин сэргэг болохын тулд хэсэг хугацааг заавал шаарддаг байна.

2. Та заримдаа өөрийгөө хөгжөөж сэргээж байх хэрэгтэй байдаг. Үүний тулд та нэг өдрийг ч амархад зарцуулж болно. Гэхдээ энэ үедээ хичээл хийсэнгүй гэж өөрийгөө бүү стрессд оруулаарай. Оюутнууд шалгалтыхаа өмнөх орой хичээлээ уншаагүй гэж баахан стрессд орж хонодог. Хэрвээ та үнэхээр л уншаагүй бол тэгээд л унтаад өгөх хэрэгтэй. Яадахдаа л сайн нойртой сэргэлэн байх хэрэгтэй.

3. Сэтгэл хөдлөлийн байдлаа ажигла. Хэрвээ та ууртай, уйтгартай, стресстэй, яарсан байгаа бол бүү хичээл хийгээрэй. Тархи амар амгалан байхдаа ямар нэг мэдээллийг хүчлэлгүйгээр хүлээгээд авчихдаг.Харин та тавгүй үедээ өөрийгөө хүчлэн хичээл хийх гэж суух юм бол цагийг дэмий л үрэх болно.

4. Хэрвээ та ямар нэг шинэ хичээл үзсэн бол түүнийгээ тухайн өдөр нь нэг удаа эргээд харчих хэрэгтэй. Хэрвээ хэд хоногийн дараа эргэн харах аваас дахин нэг шинэ хичээл үзэж байгаа мэт л байх болно. Ингэж өөрийгөө зовоохын оронд эхний өдрөө л дахин нэг харчих хэрэгтэй. Тэгвэл таны толгойноос гарахдаа удаан байх болно.

5. Хүмүүс бид анх юм сурч эхлэхээсээ авахуулаад л гараа ашиглаж эхэлсэн. Жишээ нь бид цэцэрлэгт байхад гараараа дүрс зурдаг байсан, тэгвэл бага ангид ороод үзэг барьж , геометрийн дүрс зурж эхэлсэн. Тэгвэл одоо бидний гар хэрэг болсоор л байх болно. Хэрвээ та ямар нэг юмны дэс дараа, учир шалтгааныг гаргах гэж буй бол том хэмжээний зураг ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Энэ танд заавал хэрэг болно.

6. Орчноо сайн бүрдүүлэх хэрэгтэй. Таныг хичээл хийхэд юу хамгийн сайнаар нөлөөлдөг вэ? Дуу хөгжим үү? гэрэл үү? нам жим байдал уу? Өөртөө хамгийн сайн гэсэн нөхцлөө бий болго.

7. Тархи юм мартана гэдэг бол хэвийн үзэгдэл. Тэрнээс тэнэгдээ биш юм. Та үүнд их уурлалгүй харин, мартахгүй байх арга хэмжээг л авах хэрэгтэй.

8. Хичээл хийх тодорхой цаг гарга. Зав гарахаараа хийе гэж бодож болохгүй юм. Та хичээл хийх цагаа яг л эмчид үзүүлэх гэж тохирсон цаг мэт ач холбогдол өгөх хэрэгтэй.

9. Өөртөө зорилго тавь. Зарим тохиолдолд хүмүүс хэтэрхий том зорилго тавьснаасаа болж, түүнээсээ шантарч, түүндээ хүрч чададгүй байна. Эхлээд та өөртөө бага зэргийн зорилго тавих хэрэгтэй. Тэгээд түүндээ хүрэхийн тулд мэрийх хэрэгтэй. Ингэж жижиг зорилгоос эхлээд зорилгоо том болгож болно. Мөн урт хугацааны болон богино хугацааны зорилго 2ын ялгааг гаргах хэрэгтэй. Урт хугацааны зорилго тань таны мөрөөдөл байх ёстой, харин богино хугацааны зорилго тань таны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байх ёстой юм.

10. Та хэрвээ ямар нэг ном унших гэж буй бол эхлээд номныхоо гарчигнуудыг болон номоо эхнээс нь дуустал нь нэг богино хугацаанд харах хэрэгтэй. Энэ нь яг аялалд явахаасаа өмнө газрын зураг харахтай адил юм. Үүгээрээ та сурах зүйлийхээ дөрийг олж авах болно.

11. Хичээлийг сайн ойлгох хамгийн сайн арга бол асуулт асуух байдаг. Ямар нэг хичээл унших , лекц сонсох үедээ өөрөөсөө яагаад, ямар учраас, хэзээ, хэн, яаж гэх мэтээр өөрөөсөө асууж байх хэрэгтэй байдаг.Та асуултад хариулах үед та түүнийг учир шалтгаанаар нь бодон тунгааж, мартах аюулаас өөрийгөө авардаг.

12. Унших гэдэг номон дээгүүр нүдээ гүйлгэнэ гэсэн үг биш. Зарим номнууд хэсэг бүрийн ард асуултуудтай байдаг. Хэрвээ таны ном асуултуудтай байвал заавал асуултуудад нь хариулаарай. Энэ нь сэдвийг ойлгох маш сайн арга юм. Мөн хэрвээ таны уншиж буй ном зураг дүрсүүд, гарфиктай байвал тухайн дүрс графикуудыг сайн харж, ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл сайн зурсан зураг, графикууд тэкстээс илүү сэдвийг ойлгуулж чаддаг.

13. Та хэрвээ уншсан зүйлээ дахин нэг сэргээж харья гэж бодож байвал битгий доторх тэкстийг нь уншаарай. Зөвхөн гарчигнуудыг нь хар. Тэгээд гарчиг доор байсан зүйлүүдийг өөрөө нэг санаж, бодох гээд оролд. Ингэж өөрийгөө шалгасны дараа харин дахиад нэг хараарай .Та юу мартсан, юуг дахин харах ёстойгоо сайн мэдрэх болно.

14. Тэгээд уншсан сэдэв гарчиг болгоны утгыг нэг өгүүлбэрт багцалж гарга. Энэ нь танд сүүлд санах, шалгалтны өмнө богино хугацаанд бэлдэхэд маш их хэрэг болно.

15. Хүмүүс чанга унших аваас сайн сурдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ тийм биш юм. Та зөвхөн өөрийн хоолойндоо анхаарахаас бус хичээлдээ төвлөрч чадахгүй л болов уу. Харин түүний оронд уруулаа хөдөлгөлгүй уншиж сурах хэрэгтэй .

16. Анх их сургуульд орж буй оюутнуудад тулгардаг гол зүйл бол лекц хөтлөх байдаг. Лекц сайн хөтлөх суурь үндэс бол сайн сонсогч байх юм. Сайн сонсогч байхын тулд лекцийхээ гол санаанд анхаарлаа хандуулж сонсох ёстой. Багшийн хэлсэн зүйл болгоныг үг үсэггүй бичиж авбал сайн лекц хөтөллөө гэж бодож болохгүй юм. Харин лекцэндээрээ сайн сонсож байгаад дараа нь сонссон зүйлсээ цэгцэлж бичих хэрэгтэй. Гэхдээ мэдээж томьёо, гаргалгаа зэргийг бичиж авах ёстой. Ингэж лекц хөтлөх аваас та лекцээ сайн хөтөллөө гэсэн үг.

17. Оюутнууд ихэнхдээ судалгааны ажил болон илтгэл тавих сэдвүүдээ өөрсдөө сонгож ,түүнийхээ дагуу өөрсдөө судалж, багшдаа шалгуулах хэрэгтэй болдог. Хэрвээ та өөрөө сэдвээ сонгох болвол юуны өмнө тухайн сэдэв багшид тань таалагдах ба танд өөрт чинь сонирхолтой баих ёстойг санаарай. Сонирхолтой гээд шууд сонгож болохгүй. Та нэгэнт судалгаа хийх ёстой учир таны сонгож авсан сэдвийн дагуу материал олдоц сайтай байх ёстой. Эс тэгвээс танд сүүлд хэцүү байдлыг бий болгоно.


18. Хийсэн зүйлээ багшидаа өгөхөөсөө өмнө алдаагаа сайн засаарай. Мөн хэн нэгэн таньдаг хүмүүстээ хийсэн зүйлээ эхлээд нэг шалгуулах хэрэгтэй. Өөр хэн нэгэн хүний санал танд хэрэг болно.

 

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax