2011-04-06
Зөвлөгөө

 Эрхэм ээж аавуудад аминчлан захих зүйл байна.

Хүүхдээ замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг бяцхан оюунд нь суулгах талаар анхаараарай.

Хэрэв та тав хүртэлх насны хүүхэдтэй бол
• Автомашинтай ойр явахдаа хүүхдийн гараас барьж явах.
• Хүүхэдтэйгээ хамт зам хөндлөн гарахдаа юу хийж байгаагаа тайлбарлах. Энэ таны хүүхэд ямар үед аюулгүй болдгийг ойлгоход туслана.

• Үлгэр дууриал болох түүх ярьж өгөх
• Тоглоход аюулгүй газар сонгох сонголт хийх шийдвэр гаргахдаа хүүхдээ оролцуулах.
• Явган хүний замаар явж сургах
• Автомашины баруун хаалгаар бууж, сууж сургах.
• Автомашин хөдлөхөөс өмнө хүүхдийн суудлын даруулгыг бэхлэх

5-9 насны хүүхэдтэй бол


• Зам хөндлөн гарахдаа гараас нь барьж явах.
• Замын тэмдэг, гэрлэн дохиог тайлбарлаж ойлгуулах. Зам хөндлөн гарах аюулгүй гарцын талаар хүүхэдтэйгээ ярилцах.
• Хэрхэн зам хөндлөн гарахыг заах. Автомашинаас бууж, араар нь тойрч гэрлэн дохиотой гарц хайх, дараа нь зогсож замын хөдөлгөөн, ойртон ирж буй автомашиныг харах, сонсох, хүлээн өнгөрүүлэх, тэгээд зам нэвтрэхэд аюулгүй болсоны дараа гарах, мөн бүх машин бүрэн зогссоны дараа зам хөндлөн гарах хэрэгтэй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.
• Сургуулийн талбай, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах. Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх.
• Унадаг дугуй унахад тохирох хамгаалалтын малгай заавал өмсүүлж сургах.
• Автомашин дотор зорчихдоо суудлын даруулга хэрэглэж сургах

10-13 насны хүүхэдтэй бол


Энэ насны хүүхэд замын хөдөлгөөнд ганцаар бие даан аюулгүй оролцох чадвар суусан байдаг ч осол гарах эрсдэлийг бууруулахад тэдэнд байнга туслаж байх хэрэгтэй.
• Хүүхдийнхээ зам хөндлөн гарахдаа дээр дурдсан дарааллыг биелүүлж байна уу гэдгийг шалгах.
• Энгийн үгээр замын хөдөлгөөний хууль таниулж ойлгуулах.
• Хаана унадаг дугуй унахад аюулгүй талаар хэлэх.
• Унадаг дугуй унахад тохирох хамгаалалтын малгай заавал өмсүүлэх.
• Ойр орчмын зүйлсээс ялгахад хялбар өнгийн хувцас өмсүүлэх.
Автомашинаар зорчихдоо суудлын даруулгаа, бэхлэхийг сануулах.
• Орой үдэш ганцааранг нь явуулахгүй байх.
• Хүүхэд бусдыг харах, дууриах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар суралцдаг. Тиймээс сайн үлгэр дууриал болох хэрэгтэй.
• Та хүүхэдгүй ганцаар явж байгаа ч гэсэн замын хөдөлгөөнийг биелүүлж, зам хөндлөн гарах хэрэгтэй. Хэн нэгний хүүхэд мөн адил таныг харж байгаа гэдгийг сана. Хүүхдэд муу үлгэр болж болохгүй.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax